Цэнэгт мандал (Ионосфери)-ын физик

SSSS705 / Магистр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийг сонгон судалснаар цахилгаан соронзон орон, цахилгаан цэнэгт орчны динамикийн тухай мэдлэгтэй болж, дэлхийн ионосферийн шинж чанарыг судалж, тооцолох чадвартай болно. Ингэснээр цахилгаан соронзон, цэнэгт орчны хувьсал өөрчлөлт, тухайн орчин дахь радио долгионы тархалт, сарнил, цахилгаан тоног төхөөрөмжид үзүүлэх нөлөөлөл зэргийг тооцоолж сурах юм.

Товч агуулга

Дэлхийн болон бусад гариг, дагуулийн эргэн тойронд үүсэх соронзон орон болон плазм орчны нөлөөгөөр ажиглагдах олон төрлийн үзэгдэл байдаг нь гадаргын чулуулгийн соронзжилтоос үүссэн гажиг глобал соронзон орны бүсэд нөлөөлөх гажилтаас эхлээд гаригийн дотоод соронзон орны түгэлтэд нөлөөлөх нөлөөлөл зэрэг маш өргөн хамрах хүрээтэй байдаг. Энэ хичээлээр соронзон орны талаар үндсэн ухагдахууныг олж авах ба түүний плазм, иончлогдсон орчин, гариг хоорондын шинжлэх ухаанд ашиглах, аргачлалуудыг судлана. Тухайлбал соронзон хэмжилтийн тоног төхөөрөмжүүд, хэмжилтүүд, тоцооллын хялбаршуулалт болон загварчлал зэрэг сэдвүүдийг үзнэ.