Хоол үйлдвэрлэлийн үндэс

SMHO301 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хоол үйлдвэрлэлийг технологийн дэс дараалал, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, ажлын байр, ажил үүргийн уялдаанд тавигдах шаардлага, хоолны бэлдэцийн боловсруулалт, хоол хийх аргууд, хоолны пресентац, хоолны цэс судлал, хоолны эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийн дагуу ашиглах тухай үндсэн ойлголт, мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Хоолны нийгмийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн процессийн зарчим, технологийн дэс дараалал, шаардлага, тоног төхөөрмж, багаж хэрэгсэлийн ангилал, зориулалт, хийц, ажиллагааны үндсэн зарчим, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, орц тооцоолол, хангалт, хадгалалт, агуулахын зохион байгуулалт, ажлын байрны төрөл, орчны онцлог, ажлын байрны уялдаа, ажил үүргийн уялдаанд тавигдах шаардлага, хоолны бэлдэцийн боловсруулалт, хоол хийх аргууд, хоолны пресентац, хоолны цэс судлал, хоолны эрүүл ахуй.