Бүс нутаг төлөвлөлт ба хотын өсөлтийн менежмент

URPL708 / Магистр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр Хот ба бүс нутаг төлөвлөлтийн чиглэлээр суралцаж буй суралцагчдад хот ба бүс нутгийн төлөвлөлтийн харилцан хамаарал, хот төлөвлөлтийн сонгодог онолууд тэдгээрийг бүс нутгийн төлөвлөлтөнд ашиглах хэрэгцээ шаардлага боломж нөхцөлийг судлан тогтоох, бүс нутаг судлал ба бүс нутгийн төлөвлөлтийн талаарх онолын болон суурь мэдлэг олгох зорилготой. Хичээлийн гол ач холбогдол нь бүс нутаг төлөвлөх түүнд шаардагдах суурь судалгааг гүйцэтгэж сурах, бүс нутаг төлөвлөлтийн төслүүдтэй танилцах, боловсруулах дүн шинжилгээ хийх зэрэг болно.

Товч агуулга

Бүс нутгийн тухай ойлголт, үзэл баримтлал, бүс нутаг төлөвлөлт, бүсийн нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалт төлөвлөлт, бүс нутаг төлөвлөлтийн түүх, бүс нутагийн нутаг дэвсгэрийн ба дотоод бүсчлэл, бүс нутаг төлөвлөлтөнд шаардагдах байгаль орчны болон нийгмийн нөхцөл нөөц хүчин зүйлсийн судалгаа, бүс нутгийн хөгжлийн ба төлөвлөлтийн төсөл боловсруулалт, бүс нутаг төлөвлөлттийн зураглал, бүс нутгийг тодорхойлох хил ба дотоод бүс тогтоох, зэрэг арга ажиллагаанд суралцан дээрх ойлголтуудыг үе шаттайгаар онолын үндэстэй судлах болно