Электроникийн үндэс

EENG202 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Аналог болон тоон электрон хэлхээний онолын үндсийг судалж мэдэх, хялбар электрон хэлхээг лабораторид туршлагаар болон компьютер ашиглан угсарч шинж чанар үзүүлэлтүүдийг нь тодорхойлох арга барилд суралцахад энэхүү хичээлийн гол зорилго оршино. Ингэснээр Электроникийг гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай суурь мэдлэгтэй болно.

Товч агуулга

Цахилгаан дохио ба цахилгаан хэлхээ. Хүчдэл ба гүйдлийн үүсгэгч. Шугаман RC хэлхээ болон шүүлтүүр. Хүчдэл хуваах хэлхээ. Хагас дамжуулагч. pn шилжилт. Диод, түүнийг хэрэглэх. Диодын төрөл ба үзүүлэлт. Биполяр транзистор, түүний ажиллах зарчим, тодорхойлолт, хэрэглээ. Оронгийн транзистор ба түүний хэрэглээ. Үйлдлийн өсгөгч ба түүн дээр хийсэн зарим схем. Синусан дохионы генератор. Тоон техникийн үндэс: булийн алгебрын товч, логик функц ба түүнийг илэрхийлэх болон хэрэгжүүлэх аргууд. Үндсэн логик хэлхээнүүд. Комбинацын логик хэлхээнүүд: нэмэгч, дешифратор ба шифратор, мультиплексор ба демультиплексор. Дэс дарааллын логик хэлхээнүүд: триггер, тоолуур, регистр.