Хотжилт ба нүүдлийн соёл иргэншил

SOCI801 / Доктор

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хот ба хотжилт түүнчлэн хөдөөгийн социологи, нүүдлийн соёлын талаархи суурь судалгаа, онолын үзэл баримтлалуудад тулгуурлан 20-р зууны хотжилт, аж үйлдвэржилт, 21-р зууны эхэн үеийн уурхайжилт, мэдээллийн технологийн дэвшил зэрэг үзэгдэл үйл явдлууд Монголын унаган соёл болох нүүдэллэн аж төрөх ёсонд хэрхэн нөлөөлснийг харилцан хамааралд нь шинжлэхэд энэ хичээлийн зорилго оршино. Мөн хөдөөгийн нийгмийн өвөрмөц нэгэн төрөл болох нүүдэллэн аж төрөх ёс, монголын хөдөө нутаг, малчдын аж байдал, соёлын орчны онцлог, тэдний сэтгэлгээ, амьдралын хэв маягын талаар хотожсон, суурин соёлтой харьцуулсан социологийн анализ хийж сурах ач холбогдолтой.

Товч агуулга

Хот ба хөдөөгийн социологийн үүсэл, анх судалж эхэлсэн байдал, бусад салбар социологиос ялгагдах тал, хот хөдөөгийн социологийн судалгааны Монгол дахь ач холбогдол, Ибн Халдун, Лө Плэйгээс Ф.Тённис, Ч.Күүли, Чикагогийн сургууль ба М.Вебэр, Г.Зиммель түүнээс 20-р зууны сүүлч хүртэлх хот хөдөөгийн талаарх үзэл баримтлалуудтай танилцана, Нийгмийн хэв маягийн ангилалын талаарх нийгмийн сэтгэлгээ ба социологийн уламжлал. Капитализм ба аж үйлдвэрийн хотын өсөлт, Хотын нийгэм соёлын бүтэц, үндсэн онцлог, Хот аж төрөх ёсны нэг өвөрмөц хэлбэр болох нь, Хотын соёл ба хөдөөгийн соёл, нүүдэлчний соёл Монголын уламжлалт ба орчин үеийн нийгэм–соёлын бүтцийн онцлог 20-р зуунаас өмнөх монгол дахь суурьшил, хотын талаарх баримтууд. БНМАУ ба Зөвлөлт хэв маягийн хотжилтын онцлог Аж үйлдвэржилтийн үндэс суурь тавигдсан нь Соёлын хувьсгал, бүх нийтийн боловсрол, эрүүл мэндийн асуудлыг шийдсэн нь Нийгмийн хөгжлийн чиг баримжааллын өөрчлөлт: ардчилал, хүний эрх, зах зээл, өьч хувьчлал 1990-ээд оноос хойшхи үеийн хотжилтын асуудлууд: хот руу чиглэсэн их нүүдэл, гэр хорооллын тэлэлт, ядуурал гм Социализм болон зах зээлийн үе дэх нийгмийн хөгжлийн бодлого хийгээд хотжилтын үйл явцын уламжлалт нүүдлийн соёл үзүүлсэн, үзүүлж буй социал нөлөөлөл. Орчин үежих үйл явцын нүүдэлчэд үзүүлсэн нөлөө. Мэдээллийн технологийн дэвшил ба орчин үеийн нүүдэлчид