Үйлдвэрийн хими технологийн лаборатори

CHTE302 / Бакалавр

Багц цаг: 1

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Химич, хэрэглээний химич, химийн инженер мэргэжилээр суралцаж байгаа оюутнууд аль ч лабораторид ажиллахад зайлшгүй мэдсэн байх мэдлэг, ойлголтыг эзэмшүүлж, лабораторийн туршилт явуулахад шаардлагатай арга техник, чадвар, дадлыг төлөвшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

:Лабораторид аюулгүй ажиллах дүрэмтэй танилцаж, шингэн төлөвтэй химийн бодисыг хэмжиж авах техник эзэмшингээ тодорхой концентрацитай уусмал бэлтгэх арга аргачилалд суралцана. Мөн лабораторийн жинтэй танилцаж, химийн бодисыг жигнэх техник эзэмшиж, туршилтын үр дүнг боловсруулах, тооцоолох болон алдааг үнэлэх аргад суралцана. Хий, шингэн, хатуу байдалтай бодисыг хольцоос нь цэвэрлэх арга техник эзэмшинэ.