Шавжийн экологи

ECOL707 / Доктор

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлээр шавжийн тархалт, элбэгшил, олон янз байдал тэдгээрийн орчны хүчин зүйлсийн хоорондох харилцан үйлчлэлийн үндсэн механизмыг организм, популяци, бүлгэмдэл, экосистемийн түвшинд авч үзэх, шавжийн амьдралын эргэлтийн стратеги, шавжийн нийгэмч амьдралын хэлбэр, тэдгээрийн эволюци холбогдол, үр удмаа хамгаалах, асрах, идэш тэжээл олж авах, үржлийн зан төрх, шавжийн физиологийн экологийн асуудлууд, шавжийн экологийн судалгаанд ашиглагддаг үндсэн арга зүй, өгөгдөл боловсруулах зэрэг чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Организмын экологийн түвшинд: Шавжийн экологи, ангилал зүйн тойм, шавжийн морфологи онцлог, орчиндоо зохицох байдал, шавжийн олон янз байдал, экосистемд шавжийн гүйцэтгэх үүрэг, шавжийн тархалтад орчны хүчин зүйлсийн нөлөө Эволюци, зан төрхийн экологи: Шавжийн амьдралын эргэлтийн стратеги, бэлгийн стратеги, коэволюци, шавжийн зан төрхийн экологийн үндсэн асуудлууд, шавжийн нийгэмч амьдралын хэлбэр, эволюци, үр удмаа хамгаалах, асрах, идэш тэжээл олж авах, үржлийн зан төрх Физиологийн экологийн түвшинд: Шавжийн хооллолт, метаболизм, амьсгал, ялгаруулах, үржил, хөгжлийн системийн онцлог ба зохилдолгоо, шавжийн хамгаалах механизм, диапауз Популяцийн экологийн түвшинд: Идэш тэжээлийн холбоо, ургамал ба шавжийн харилцан үйлчлэл, шавжийн популяцийн динамик, зохицуулга, байгалийн дайсан организмууд, биологийн хяналт, ангууч ба золиосын загвар Бүлгэмдэл, экосистемийн экологийн түвшинд: Шавжийн бүлгэмдлийн бүтэц, динамик, зүйлийн харилцан үйлчлэл, нишийн загвар, сүйтгэлийн онолтой холбогдох нь, шавжийн олон янз байдал, хамгаалал, өвчин, хортон шавжийн менежмент зэрэг шавжийн экологийн тухай мэдлэгийг гүнзгийрүүлсэн түвшинд үзэж судална.