Бизнесийн процессын загвар

BISM604 / Магистр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бизнес процессийн загварчлалын үндсэн арга хэрэгсэл, загвар, хэрэглэгдэх програмуудтай танилцан онол, практикийн зохих мэдлэгтэй болно. Бизнес процессийн загвар байгуулах чадвар эзэмшинэ. Бизнесийн процессийн реинжеринг хийх мэдлэгтэй болно. Академик компетенц: Бизнес процессийн загварчлалын суурь ойлголттой танилцана. Бизнес процессийн загвар байгуулах арга зүй эзэмшинэ. Бизнесийн процессийн реинжеринг хийх мэдлэгтэй болно. Судалгааны компетенц: Бизнес процессийн загвар байгуулах, бизнесийн процессийн реинжеринг хийх, симуляци хийхэд хэрэглэх программ, системийг ашиглаж сурна.. Ерөнхий компетенц: Бизнес процессийн загварыг бизнесийн процессийн реинжеринг хийх, бизнесийн системийг үнэлэхэд ашиглах мэдлэгтэй болно.

Товч агуулга

Бизнес процессийн загварчлалын үндсэн ойлголт, үе шат, хэрэглэгдэх систем, загваруудыг судлана. Тухайлбал: Unified Modeling Language (UML),Business Process Model and Notation (BPMN), Extended Business Modeling Language (xBML), ICAM DEFinition (IDEF0), Event-driven process chain (EPC) загваруудыг судална. Мөн бизнес процессийн реинжерингийн талаар судалж бизнес процессийн загварчлалын зарим програмтай танилцана. MS Visio, Vensim систем ашиглан бизнес процессийн тодорхой сэдэв, жишээн дээр загвар байгуулах, турших дасгал хийнэ.