Дээд шатны япон хэлний бичгийн хэл

JAPN422 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япон хэлний дээд шатны буюу Япон хэлний боловсролын стандартын ангилалаар B2, С1 түвшний бичгийн хэлийг эзэмшүүлэх хүрээнд албан ажил хэрэг явуулахад шаардлагатай бизнесийн япон хэлний бичгийн хэлний хүрээг авч үзэн судална. Албан ажлын хүрээнд шаардагдах бичгийн болон харилцааны мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Бичгийн чадварыг хөгжүүлэхэд дараах хүрээг авч үзнэ: хүндэтгэлийн үг хэллэг, ажилд ороход өөрийгөө танилцуулах захиа, анкет, намтар, компани хоорондын албан бичиг (талархал, захиалга, тодруулга, гомдол гаргах, нэхэмжлэх, уучлалт хүсэх, мэйл г.м.), компанийн дотоод албан бичиг, хувь хүмүүсийн харилцааг дэмжих захидал, бичвэр.