Хөрөнгө оруулалтын шинжилгээ

ACCN404 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 3 цаг - 8 хоног

Семинар: 6 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Урт болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, төслийн холбогдох мөнгөн урсгалын төсвийг он тус бүрээр тооцоолох, боломжит төсөл, хувилбаруудын санхүүгийн үр ашгийн үзүүлэлтүүдийг шинжилж, хөрөнгө оруулалтын хувилбаруудаас сонголт хийх арга зүйг оюутанд эзэмшүүлэх нь энэхүү хичээлийн үндсэн зорилго юм. Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, төслийн санхүүгийн үр дүнг үнэлэх арга зүйг эзэмшүүлснээр хөрөнгө оруулалттай холбоотой бизнесийн оновчтой шийдвэр гаргах үндэслэлийг хангах чухал ач холбогдолтой хичээл юм.

Товч агуулга

Байгууллагын хөрөнгө оруулалтын болон хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд төсөл боловсруулах, түүнд холбогдох мөнгөн орлого, зарлагын урсгалын төсвийг мөнгөн сууриар бэлтгэх. Хөрөнгө оруулалтын төсвийг мөнгөн сууриар, татварын дараах байдлаар, төслийн, зээлийн санхүүжилтийн, байгууллагын өөрийн хөрөнгийн гэсэн ангиллаар бэлтгэх шаардлага. Элэгдлийн болон зээлийн хүүгээрх татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалтыг дэмжих (урамшуулах) шууд ба шууд бус арга хэрэгсэлүүд. Хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилт (өөрийн ба зээлийн), өгөөжийн минимум хэмжээ, хорогдуулгын хувийг тогтоох үндэслэл, хэрэглээний загварууд. Хөрөнгө оруулалтын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг үнэлэх шалгуурууд, тэдгээрийг хэрхэн тооцоолж, үнэлэлт дүгнэлт өгөх. Хөрөнгө оруулалтын боломжит хувилбаруудаас сонголт хийх, тодорхой төслүүд, ирээдүйн тодорхой бус байдал, үүсч болзошгүй эрсдлийг хэрхэн харгалзах арга зүйн асуудлыг судлах юм.