Урлагийн судалгааны арга зүй

ARTS221 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Урлагийн хөгжлийн ерөнхий зүй тогтол, онол, арга зүйн тогтолцоог танин мэдэх, агуулга, хэлбэр, мэдлэгийн харилцааг шинжлэх, ажиглах, үйл ажиллагааг мэдэх зорилготой. Бакалавр, магистр, докторын зэргийн бүтээл бичих, судалгааны ажил хийх суурь мэдлэгийг эзэмшинэ.

Товч агуулга

Мэдлэгийн төрөл, шинжлэх ухааны танин мэдэхүйн арга, ангилал, түвшин, харилцаа, бүтцийн тухай судална. Шинжлэх ухааны судалгааны төрөл, судалгааны асуудал, судалгааны төлөвлөлтийн тухай мэдэж авна. Шинжлэх ухааны бүтээлүүдтэй танилцаж, мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, нэгтгэн дүгнэх арга зүйг судална. Шинжлэх ухааны судалгааны уламжлалт ба орчин үеийн аргаас суралцаж, хэрэглэх чадвартай болно.