Ёс зүйн түүх, онол

PHIL306 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ёс суртахууны харилцааны эгэл хэм хэмжээ, ёс суртахууны тулгуур ойлголтууд, Ёс зүй ба сэтгэл зүй, соёлын харилцан хамаарал болон ёс зүйн үндсэн мэдлэгийг эзэмшүүлэх. Ёс суртахууны хувь хүний төлөвшилд үзүүлэх нөлөө болон нийгмийн оюун санааны амьдралд гүйцэтгэх үүрэг, түүний орчин үеийн ач холбогдлыг ойлгуулах. Ёс зүйн системт мэдлэг олгохын тулд ёс зүйн түүхийн онцлогийг гаргах, Түүнчлэн ёс зүйн онолын төвшингийн тулгуур ойлголтууд болох сайн муу, үүрэг хариуцлага, нэр төр, нинжин сэтгэл, шударга ёсны ойлголтуудаар дамжуулан ёс зүйн онолын мэдлэгийг эзэмшүүлэх. Ёс зүйн онолын мэдлэгийг эзэмшүүлснээр хавсрага ёс зүй, мэргэжлийн ёс зүйн үндсэн ойлголтууд, мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүйн зарчим, хэм хэмжээг ойлгуулах, мэргэжлийн үйл ажиллагаанд ёс зүйн эзлэх байр суурийг тодруулах зорилготой.

Товч агуулга

Эртний Энэтхэгийн ёс зүй. Эртний Хятадын ёс зүй. Эртний Грекийн ёс зүй. Дундад зууны ёс зүй. Монголын ёс суртахууны уламжлалт үзэл. Английн ёс зүй. Францын ёс зүй. Германы ёс зүй. Мурын ёс зүй. Эмотивизм. Деонтологи. Сайн ба муу. Үүрэг. Нэр төр. Нинжин сэтгэл. Аз жаргал. Амьдралын утга учир. Биоэтик. Хэрэглээний ёс зүй.