Хятад хэлний найруулга зүй

CHIN324 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хятад хэлний найруулга зүйн хичээлээр тухайн хэлний найруулга зүйн талаар үндсэн ойлголт өгөхөөс гадна суралцагч бичих, хэлэх гэсэн санаагаа яруу дүрслэлтэй, эрэмбэ дараатай зөв найруулан, үгийн сангийн хэм хэмжээг зөв ойлгон эзэмших, бүрэн дүүрэн ашиглаж сурах зорилготой.

Товч агуулга

Хэл шинжлэлийн салбар ухаан найруулга зүйн үндсэн ойлголтыг хятад хэлэнд тулгуурлан олгож, хятад хэлний бичгийн болон ярианы хэлний найруулга, хэлний хэрэглүүрийн утга санаа, өнгө аясыг илэрхийлэх онцлогийг ойлгох, хятад хэлний найруулга зүйн задлан шинжлэх, харьцуулан жиших, аргуудаас суралцан харилцааны янз бүрийн хүрээнд хэлний гүйцэтгэх үүрэг түүний нийтлэг болон өвөрмөц онцлог, найруулан бичих чадварыг сайжруулах, найруулгын алдаа, оноог ойлгуулан хэрэглэж сургахад чиглэнэ.