Хотжилтын эдийн засаг

ECON821 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 12 хоног

Зорилго

20р зууны эхэнд дэлхийн хүн амын дөнгөж 10% хотуудад амьдарч байсан. Гэтэл өнөөдөр дэлхийн хүн амын 50% дээш нь хот суурин газарт амьдарч, хотжилтын үйл явц хөгжиж байгаа орнуудад асар хурдацтай явагдаж, алсын ирээдүйд дэлхийн хүн амын 70% орчим хувь нь хотуудад амьдардаг болох төлөвтэй байна. Энэхүү хотжилт эдийн засгийн өсөлт, хөгжилтэй нягт уялдаатай, харилцан нөлөөлөлтэй процесс бөгөөдхөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт талаас улс орнуудын эдийн засагт улам их ач холбогдолтой болж, макроэдийн засгийн түвшинд хүн амын нүүдэл, суурьшил, эрүүл мэнд, боловсрол, нийтийн тээвэр зэрэг салбаруудад илүү их хэмжээгээр хөрөнгө оруулалтыг шаардаж, хот суурин газар рүү чиглүүлж байна. Хотжилтыг микроэдийн засгийн талаас авч үзэхдээ, түүний гол хүчин зүйлс, үр дүн болох хотууд, тэдгээрийн өсөлт, хөгжил, эдийн засгийн төвлөрлийн талаас авч үзэж түүний нийгэм эдийн засгийн нөлөөллийг авч судлана. Хичээлийн явцад эдийн засгийн онолын мэдлэгээс гадна хотжилтын дэлхийн түүх, сонгодог жишээ, кейсүүдийг судлаж оюутнууд хотжилтын талаар эдийн засгийн онолын мэдлэг, шинжилгээний загвар аргачлалтай болно,

Товч агуулга

Энэ хичээлийг судалснаар магистр докторантууд үндсэн гурван асуултын талаар мэдлэгтэй болно: • Нэгдүгээрт, хотжилтын процессын мөн чанар, түүх, өнөөгийн байдал, ирээдүйн хандлага; • хоердугаарт микро эдийн засгийн онолын хүрээнд хот хэрхэн хөгжиж, компани өрхүүд хотын дотрох байршил, эдийн засгийн үйл ажиллагааг хэрхэн сонгодог вэ? • Гуравдугаарт, хот суурин газрын эдийн засгийн гол асуудлууд болох газрын үнэ, нийтийн тээвэр, үйлчилгээ, тэдгээрийн зардал, хөрөнгө оруулалтын асуудал, макро эдийн засаг болон хөгжлийн эдийн засагтай уялдааны талаар онолын мэдлэг өгөх зорилготой.