Нийгмийн газарзүй (Ерөнхий суурь)

GEOG100 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Газарзүйн шинжлэх ухааны суурь мэдлэг болох хүн, байгаль нийгмийн хоорондын харилцан үйлчлэлийг ерөнхий онолын хүрээнд таньж мэдэхийн тулд орон зайн өгөгдөл, загварчлалын тухай ерөнхий мэдлэг олж авах тэдгээрийг ашиглах чадварыг олгох зорилготой. Уг хичээлээр тодорхой орон зайн хүрээнд явагдах юмс үзэгдэлийн мөн чанар харилцаа холбоо үр дагаварыг ойлгож тайлах, орон зай цаг хугацааны янз бүрийн хүрээн дэх үйл явцыг танин мэдэх, нутаг дэвсгэрийн хоорондох харилцааны өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийж сэтгэн бодох шүүмжлэлтэй хандах бүтээлч сэтгэлгээг олгоно.

Товч агуулга

Нийгмийн газарзүй нь хүн, байгалийн (газар нутаг, нутаг дэвсгэр) хоорондох динамик харилцаа холбоо, цогц байдлыг судалдаг. Өнөөгийн даяаршилын үйл явц нь дэлхийн байгаль орчин, улс төр, эдийн засаг, соёлын хүрээн дэх нийтлэг үйл явц юм. Хэдийгээр хүмүүс дэлхий өнцөг булан бүрт өөрийн онцлог хэв шинжийг агуулан амьдардаг боловч тэдгээрт байгалийн нөөц харилцан адилгүй хуваарилагдсан байдаг. Энэхүү хичээлийг сонгосноор дэлхийн өөр өөр газарт амьдарч буй хүмүүсийн нийгмийн харилцаан дах орон зай цаг хугацааны харилцан үйлчлэл, хамаарлын цогцолбор байдлыг ойлгож таньж мэдэх боломжтой. Үүний тулд газарзүйн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг мэдлэгийн үндэс сууриа болгон авна.