Төрийн бүтээмж

PUAD306 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бүтээмж, бүтээмжийн удирдлагын ойлголт, үндсэн функцууд, төрийн бүтээмж, түүний мөн чанар, шинжлэх ухааны хөгжлийн үе шатууд, гол төлөөлөгчид, тэдний үндсэн үзэл баримтлал, орчин үеийн хандлагын талаар судлах, мөн төрийн бүтээмжийн хэмжилт, төрийн байгууллагын бүтээмжийн шинжилгээ, төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх аргазүйн талаар ойлгуулах, мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.

Товч агуулга

Бүтээмж, бүтээмжийн удирдлагын үндсэн ойлголт, Төрийн бүтээмжийн удирдлагын судлагдахуун, үүсэл хөгжил, Төрийн бүтээмжийн удирдлагын мөн чанар, агуулга, Үр дүнд чиглэсэн төрийн удирдлага, Төрийн бүтээмжийн хэмжилт, хэмжилтийн түвшин, Төрийн бүтээмжийн түвшний шинжилгээ, үнэлгээ, Төрийн бүтээмжинд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ, Төрийн бүтээмжийн төлөвлөлт, Төрийн бүтээмжийг дээшлүүлэх хандлагууд, Кайзен, кайзен саналын систем, Бүтээмж дээшлүүлэлт: 5С, Бүтээмж чанарын дугуйлан, Төрийн байгууллагын бүтээмж дээшлүүлэх хөтөлбөр, Төрийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь, МУ-ын төрийн бүтээмжийн шинжилгээ, үнэлгээ