Биохимийн инженерчлэлийн үндэс

BIOT701 / Доктор

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь биохимийн инжежерчлэлийн үндсэн ухагдахуунууд, үйлдвэрлэлийн болон инженерийн процессд биохими болон микробиологийг хэрхэн хэрэглэх, химийн инженерчлэлийн үндсэн ойлголтыг биологид хэрхэн хэрэглэх тухай үндсэн ойлголтуудыг оюутнуудад өгнө.

Товч агуулга

Биореакторт явагдаж буй микроорганизм, амьтан, ургамлын эд эсийн өсгөвөрлөлтийн болон ферментэт урвалын кинетикийн тухай үндсэн ойлголтууд, биореакторын бүтэц зохион байгуулалт, биореакторын дотор бодис болон дулааны шилжилт, түүний тооцоо, бодис болон энергийн солилцооны стехиометр, эсийн өсөлтийн кинетик, түүнийг судлахад хэрэглэдэг реакторууд болон тэгшитгэл, загварууд, тэжээлийн орчин ба агаарыг ариутгах, ферментацийн бүтээгдэхүүнийг тэжээлийн орчноос ялгах, цэвэрлэх, хянах аргуудын талаар үзэж судлана.