Үйлдвэрлэл, үйл ажиллагааны аналитик

MNGT426 / Бакалавр

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Байгууллагад өргөн хүрээг хамарсан, их хэмжээний мэдээлэл нэмэгдэхийн хэрээр тэрхүү өгөгдлийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн аналитикийн хэрэгцээ шаардлага улам бүр чухал болж байна. Аналитикийн үр дүнд тулгуурлан цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх, хурдан шуурхай, оновчтой шийдвэр гаргах нь байгууллагад стратегийн давуу талыг авчрах тул энэхүү хичээлээр бизнесийн үйл ажиллагаанд аналитикийн гүйцэтгэх үүрэг, арга хэрэгслийн талаарх ерөнхий мэдлэг олгоно.

Товч агуулга

Байгууллагын үйл ажиллагаанд тулгардаг асуудлууд, тэдгээрийн харилцан үйлчлэл нөлөөллийг ойлгох, аналитикийн хэрэглээний талаар илүү сайн ойлголттой болох, өнгөрсөн хугацааны дата мэдээлэлд дүн шинжилгээ хийх, гарсан үр дүнг зөв тайлж унших, үр дүнд үндэслэн цаашдын үйл ажиллааг сайжруулахад чиглэсэн оновчтой шийдвэр гаргах, бодлого боловсруулах, аналитик аргуудын хэрэглээг практиктай холбох мэдлэг чадварт суралцана. Холбогдох арга хэрэгслийг ашиглан аналитик хийх, оновчтой шийдвэр гаргахын тулд загвар гаргах, турших, хэрэглэх, гарсан үр дүнг тайлбарлах, мэргэжилтнүүдтэй энэ талаар харилцах зөвлөлдөх чадварт суралцана. Уг хичээл нь онол, тооцооллыг авч үзэхээс илүүтэйгээр хэрэглээ, үндсэн ойлголт, зарчим, үр дүнг тайлбарлахад түлхүү анхаарна. Оюутнууд бизнес аналитик хийх чадварыг компьютерийн програм хангамжийн багцуудыг ашиглах замаар эзэмшинэ.