Харьцуулсан Үндсэн хуулийн эрх зүй

COML703 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутанд үндсэн хуулийн эрх зүйн суурь асуудалд шүүмжлэлт сэтгэхүйгээр хандаж, эрх зүйн дүн шинжилгээ хийх чадвар олгох, харьцуулсан эрх зүйн үүднээс үндсэн хуулийн эрх зүйн асуудлууд, төрийн байгуулал, хүний эрхийн институцийн орчин үеийн асуудлыг нухацтай эргэцүүлэх, хэлэлцэх боломж олгох нь энэ хичээлийн зорилго юм. Үндсэн хуулийн хүрээнд хүний эрхийг хамгаалах механизм, төрийн байгууллын институцийн онцлог, тулгамдаж буй асуудлыг онол, практикийн үндэслэлтэйгээр харьцуулсан эрх зүйн үүднээс судалснаар оюутан дэлхийн улс орнуудын үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдлэгтэй болохоос гадна Монгол улсын үндсэн хуулийн эрх зүйн онцлог, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг үнэлэх чадвартай болох ач холбогдолтой.

Товч агуулга

“Харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй” хичээлээр оюутан үндсэн хуулийн эрх зүйн дараах асуудлыг харьцуулсан эрх зүйн судалгааны арга зүйн үүднээс харьцуулан судална: • Үндсэн хуульт ёсны хөгжлийн түгээмэл чиг хандлага, Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой улс болон эх газрын эрх зүйн тогтолцоотой улсын үндсэн хуулийн эрх зүйн онцлог шинж, хөгжлийн чиг хандлага • Үндсэн хуулийг боловсруулах болон өөрчлөлт оруулах журмын талаар АНУ, ХБНГУ, Их Британий зэрэг гадаад улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг АНУ, Их Британи, ХБНГУ, Европын Холбоо зэрэг гадаад улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах. • Үндсэн хуулийг тайлбарлах, Үндсэн хуулийн шүүхийн хяналтын тогтолцоо, түүний хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тогтолцооны талаар харьцуулан судлах