Фармакогонози

CHEM821 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь эмийн түүхий эд болгон хэрэглэгддэг ургамал, амьтны гаралтай байгалийн бүтээгдэхүүнүүдтэй танилцуулж, тэдгээрийг түүж бэлтгэх, таньж тодорхойлох арга, тэдгээрийн химийн найрлага, физиологийн идэвхи, эмчилгээний шинж чанар, хэрэглэх талаарх орчин үеийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Ургамал болон амьтны гаралтай эмийн түүхий эд, түүний шинж чанар, чанарын шаардлага, хяналт, ургамлын хоёрдогч метаболитууд ба өсөлтийн гормоны нөлөөлөл, эмийн ургамлын биологийн идэвхит бодисууд (антоциан, проантоциан, флавонойд), байгалийн түүхий эдийн бактерийн эсрэг ба вирусын эсрэг үйлчилгээтэй бодисууд, үрэвслийн эсрэг, малярийн эсрэг бодис, элэг хамгаалах бодис, диабетын эсрэг ба хавдрын эсрэг бодисуудын талаар болон ургамлаас биологийн идэвхитэй бодисыг ялгах, цэвэршүүлэх үндсэн аргуудын аргын талаар мэдлэг олгоно.