Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үндэс (Ерөнхий суурь)

ITE100 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Компьютерийн бүтцийг судалж, ажиллах зарчим тэдгээрт ашигладаг функцүүд, системийн найдвартай ажиллагааг хэрхэн хангахыг нь авч үзэх болон түгээмэл хэрэглээний програм хангамжийг эзэмшүүлнэ. Мэдээлэл, харилцаа, холбооны технологи (МХХТ) нь мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгмийн болон хувь хүний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээ, хэрэгцээ болсон. Энэхүү хичээл нь МХХТ-ийн хөгжлийн төлөв, чиг хандлага, улс орны МХХТ-ийн хөгжлийн өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага, цахим хөгжил, цахим засаглал, цахим худалдаа, цахим зэрэг орчин үеийн үйлчилгээний талаарх мэдлэг олгох, цахим үйлчилгээ ашиглах, цахим хөгжлийн чиглэлээр бие даан бичил судалгаа хийх чадварыг олгох зорилготой.

Товч агуулга

Уг хичээлээр оюутнууд мэдээлэл холбооны технологийн хөгжил, үндсэн ойлголт ухагдахуун, нийгэмд гүйцэтгэх үүрэг, цахим үйлчилгээний талаарх ойлголтой болно. Мэдээллийн системийн үндсэн ухагдахуун, төрөл зүйл, компьютерийн системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох техник хангамж, програм хангамж, компьютерийн ажиллах үндсэн зарчим, компьютерт мэдээлэлийг дүрслэх аргын талаарх мэдлэгийг олж авна. Програм хангамжийн ангилал, тэдгээрийн зориулалт, бүрэлдэхүүн, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, Windows үйлдлийн системтэй ажиллах, системийн техникийн үзлэг үйлчилгээ вирусийн эсрэг програмууд, тэдний төрөл, ашиглалтыг судалж, ашиглах дадлагыг эзэмшинэ. Компьютерийн сүлжээний үндэс бүрэлдэхүүн хэсгүүд, тоног төхөөрөмжийн тухай, дотоод сүлжээнд ажиллах, интернэтийн үйлчилгээнүүд, цахим шуудан, хайлтын системүүд, интернэт ба вэб орчины ойлголтуудыг эзэмшиж компьютерийн сүлжээгээр мэдээллийг солилцох чадвартай болно. Мэдээлэлжсэн болон мэдлэгт тулгуурласан нийгэм, мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) хөгжлийн төлөв, чиг хандлага; Монгол Улсын МХХТ-ийн хөгжлийн өнөөгийн байдал (харилцаа холбооны дэд бүтэц, интернэтийн хөгжил, үүрэн ба суурин холбоо, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг), МХХТ хөгжилд, цахим засаглал, цахим худалдаа, цахим сургалт, цахим үйлчилгээ.