Ахисан түвшний герман хэл

GERM709 / Доктор

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ахисан түвшний герман хэлний хичээл нь Европын олон хэлний суурь хөтөлбөрийн “Ур чадварт харилцагч” буюу С1 түвшний мэдлэг, чадвар эзэмшүүүлэх, хэлний хэрэглээ болон эрдэм шинжилгээний хэл, түүний найруулга, ахисан түвшний хэл шинжлэлийн мэдлэг олгохын зэрэгцээ судалгааны ном зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл уншиж ойлгоход чиглэгдэнэ.

Товч агуулга

Герман хэл шинжлэх ухааны, эрдэм шинжилгээний хэл болохын хувьд түүний үүрэг, хөгжил, илэрлийг ялгамжтай илэрхийлэх, эрдэм шинжилгээний зохиол бүтээлийн бичвэр, дискурсийн төрөл зүйлийг нь тодорхойлох, хэл найруулгад анхаарах буюу нэгтгэн дүгнэх, үндэслэх, асуудал дэвшүүлэх, үзүүлэн таниулах болон эрдэи шинжилгээний ажлын хураангуй бичих, мэргэжлийн салбарын хүрээнд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний сүүлийн үеийн үр дүн, ололт, амжилт, хөгжлийн чиг хандлагын талаар уншиж ойлгоход шаардлагатай ахисан түвшний унших, бичих болон хэл зүйн мэдлэг олгоно.