Этнодемографи ба орчин үе

ANTH408 / Бакалавр

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Угсаатны хүн ам зүйн ба хүн ам зүй үндсэн судлагдахуун , суурь ойлголтуудын талаар мэдлэг олгох, хүн амын өсөлт, өөрчлөлтийн талаарх эртний болон орчин үеийн онол, үзэл баримтлалууд болон дэлхийн ба улс орнуудын хүн амын өсөлт өөрчлөлт, түүний чиг хандлагын талаарх ерөнхий мэдлэг олгоно. Угсаатны хүн амын зүйн асуудлуудыг уялдуулан ойлгож учир шалтгаан ,уламжлал орчин үед хэрхэн өөрчлөгдөж буйд дүн шинжилгээ хийх чадвартай болгох.

Товч агуулга

Угсаатны бүлгүүдийн бүтэц, суурьшил, шилжилт хөдөлгөөн, хотжилт, хүний хөгжил, ядуурал, зэрэгтэй холбоотой асуудлыг судална. Угсаатны нутагшил, байршил, хүн амын нягтрал, гэрлэлт гэр бүл төлөвлөлт, төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний тухай хүн амын бүтцийн үйл явц хэрхэн явагддаг, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, өсөлт, нөхөн үржихүйн уламжлалт болон орчин үеийн асуудлууд хүн амын эдгээр үйл явцыг бодлогоор хэрхэн зохицуулдаг талаар тайлбарлан таниулна, Мөн дэлхийн улс орнууд, бүс нутгууд дахь хүн амын өсөлтийн хандлага, хүн ам зүйн өөрчлөлт, шилжилт, тэдгээрийн онцлог, ялгааг хүн ам зүйн шилжилтийн онолд тулгуурлан тайлбарлана.