Ойжуулалт, мелиораци

FORS304 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Ойжуулалт, ойн мелиораци хичээлээр үр судлал, үрийн аж ахуй, мод үржүүлгийн газар төрөл бүтэц, хүлэмж түүний бүтэц тарилт хийх технологи. Ойг нөхөн сэргээх ойжуулалтын ажлын ач холбогдол, ойн сан, ойжуулах сангийн бүрдэл. Байгалийн сэргэн ургалтанд туслах ажил. Байгалийн тохиромжгүй үзэгдлүүд тэдгээрийн шинж чанар, хамгаалалтын зурвас түүний бүтэц хийц, ойн баялагийг хайрлан хамгаалах, үржүүлэх талаар авч явуулж байгаа бодлого, журам, заавар, туршилт судалгааны ажлын үр дүн шинжлэх ухааны үндэстэй онолын гүн мэдлэг өгч дадлагжуулах зорилгоор заагдана

Товч агуулга

Ойжуулалт, ойнмелиораци хичээл нь ойн үр судлал, үрийн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалтын ажил, хамгаалалтын зурвас түүний ач холбогдол. Мод сөөгний үр өгөлт, үрийн селекцийн категори, ойн үрийн мужлал, орчны нөлөөлөл, үрийн ургацыг тооцох аргууд, үр түүх, дээж авах, хадгалах, боловсруулах арга технологи. Үрийн чанар түүний үзүүлэлт, үрийг тарилтанд бэлтгэх процесс. Ойн түр болон байнгын үрийн хэсэг, плантаци, ойн үрийн мужлал. Эд, эсийн өсгөвөр, тэжээлт орчин, ургал эрхтэнээр үржүүлэх, өсөлт тэжээлийн хэмнэл. МҮГ-ыг сонгох, төрөл аж ахуйн хэсэг, норм норматив тооцоо, хөдөлмөр хамгаалал. МҮГ, хүлэмж, ойжуулалтын газрын хөрс боловсруулах систем хэлбэр, орчин үеийн аргууд. Үрийн болон бойжуулах хэсэгт хийгдэх арчилгаа, бордоо түүний төрөл норм, норматив. Суулгац материалыг тоолох, бэлтгэх, тээвэрлэх маркетинг. Ойжуулалтын ажлын мужлал ба төлөвлөх, ойжуулах ажлын арга, хэлбэр, ойжуулалтын тохиромжтой шигүүрэл. Ойжуулах сангийн бүрдэл, ойжуулах санг эзэмших дараалал. Суулгац ургуулах агротехник ба технологи. Үрээр болон тарьцаар ойжуулалт хийх, арчилгаа, тооцох үнэлэх, бүртгэл тооллого.Ойжуулалт хүлээн авах чанарын үнэлгээ, таримал ой. Байгалийн сэргэн ургалтанд туслах ажилбар, талбай хамгаалах зурвасны төрөл, хэлбэр, хийц, мод сөөг сонгох байршуулах, эклогийн бусад хүчин зүйлд ойн зурвасны нөлөө. Эдийн засгийн үр ашиг. Хичээлийн явцад амаар болон реферат бичүүлэх, дадлагын даалгавар өгөх, дадлага хийлгүүлэх, курсын ажил бичүүлж оюутны мэдлэгийг шалгана. Улирлын эцэст шүүлэг шалгалтыгсургуулиасболовсруулсанкредитүнэлгээнийдагууавна. Онолын дагуу үзсэн материалаа бататгах зорилгоор сургалтын хээрийн дадлага 14 хоног хийж тайлан бичиж хамгаална.