Нэг хувьсагчийн функцийн онол 1б (Ерөнхий суурь)

MATH101 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь инженер, эдийн засаг болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн суурь мэдлэгийн үндсийг тавих, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр ерөнхий боловсролын сургуульд товч, томъёогоор голдуу үздэг нэг хувьсагчийн функцийн дифференциал болон интеграл тооллын элемент, ойлголтуудыг илүү дэлгэрүүлж өргөтгөн, хоорондын уялдаа холбоог илүү тодруулж, онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.

Товч агуулга

Олонлог, түүн дээр хийх үйлдлүүд, функц, тоон дараалал ба дарааллын хязгаар, функцийн хязгаар ба тасралтгүй чанар, функцийн уламжлал ба дифференциал,тэдгээрийн хэрэглээ, дифференциал тооллын үндсэн теоремууд, функцийн экстремум,функцийн асимптот, функцийг шинжилж графикийг байгуулах, эх функц, тодорхой биш интеграл ба түүний чанарууд, төрөл бүрийн тодорхой биш интегралыг бодох аргууд, тодорхой интегралын тодорхойлолт, тодорхой интегралыг бодох Ньютон-Лейбницийн томъёо, тодорхой интегралын хэрэглээ, тодорхой интегралыг ойролцоогоор бодох, тоон цуваа, математикийн бусад салбар дахь хэрэглээ