Ногоон хими

CHEM426 / Бакалавр

Багц цаг: 2

Химийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ногоон хими бол “хаягдлыг үүссэнийх нь дараа боловсруулах, эсвэл цэвэрлэсний оронд хаягдлаас урьдчилан сэргийлэх нь илүү юм” гэсэн энгийн зарчим дээр төвлөрсөн цоо шинээр гарч ирж буй чиг хандлага юм. Энэ хичээлээр Ногоон химийн үндсэн 12 зарчим болон үзэл баримтлалтай танилцана. Ингэснээр химийн бодис болон үйлдвэрлэлийн процессийн хэрэглээ ба загварчлал дээр ногоон шийдлийг илүүтэй сонгох суурь мэдлэгийг олгох болно.

Товч агуулга

Энэ бол ногоон химийн анхан шатны хичээл юм. Ногоон хими гэдэг нь химийн бүтээгдэхүүнийг зохион бүтээх, үйлдвэрлэх, хэрэглэхэд аюултай бодис үүсэхийг багасгаж, арилгах зарчмуудыг ашиглах явдал юм.Энэ нь Ногоон химийн хөгжлийн талаархи танилцуулга, тодорхойлолт, хэмжүүр, шинэ бөгөөд тогтвортой синтетик аргуудаар бохирдлыг эх үүсвэрээс нь урьдчилан сэргийлэх, биокатализатор болох ферментүүд, нөхөн сэргээгдэх түүхий эд, дахин боловсруулах зэрэг бодит ертөнцийн жишээнүүдийг багтаана. Багаар болон ганцаарчилсан бие даалтууд нь суралцагчдын харилцаа холбоо, оролцооны ур чадварыг хөгжүүлэх, Ногоон Химийн өргөн хүрээний хүрээнд нийгэм, байгаль орчны хариуцлагын талаарх ойлголтыг хөгжүүлэх зорилготой юм.