Газар хөдлөл судлал

GEOP456 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Чулуулгийн механик шинж чанарын тухай ойлголт, чулуулгийн ан цавын тухай ойлголт, Гриффитийн онол, чулуулаг дахь ан цавын механизм, хагарлын уян харимхай чанар, Дэлхийн царцдаст хуримтлагдсан хүчдлийн төлөв, хагарлын цөм ба түүний хөгжил, Сейсмотектоник, хагарлын тогтворгүй нөхцлүүд, энергийн тэнцвэр зэрэг мэдлэгүүдийг эзэмшинэ.

Товч агуулга

Чулуулгийн ан цав, ан цавын механизм, ан цавын загварууд, ан цавыг дүүргэсэн шингэний нөлөөлөл, хагарлын механизм, хагарал үүсэх үйл явц ба түүний хөгжил, газар хөдлөлийн механизм, газар хөдлөлийн үзэгдэл, газар хөдлөлийг хэмжих хуваарь, тэдгээрийн хамаарал, газар хөдөлийг судлах, бодит судалгаанууд, газар хөдлөлийн давтамж, царцдасын дефформацийн давтамж, дефформаци хуримтлалын геодезийн ажиглалтууд, дефформаци хуримтлалын загварууд, газар хөдлөл давтагдах хугацааны геологийн ажиглалтууд, сейсмотектоникийн дүн шинжилгээ, чанарын шинжилгээ, тоон шинжилгээ, сейсмотектоникийн харьцуулалт, субдукцийн бүсийн сейсмийн идэвхжил, далайн сейсмийн идэвхжил, эх газрын газар хөдлөл, гүний газар хөдлөлийн механизм, цунами үүсгэгч газар хөдлөл, газар хөдлөлийг урьдчилан таамаглах, газар хөдлөлийг таамаглаж болох төрлүүд, газар хөдлөлийг таамаглаж болох уу, газар хөдлөлийг таамаглаж болох үзэгдлүүдийн төрлүүд, урт ба богино хугацааны үзэгдлүүд.