Экологийн биохими

BIOC309 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Амьд организмуудын хоорондын харилцан үйлчлэл, хоол тэжээлийн төлөөх өрсөлдөөн, бусдаас өөрийгөө хамгаалах, өсөж үржих болон организмын орчиндоо дасан зохицохын биохимийн үндэс, эдгээр харилцан үйлчлэлд оролцох химийн нэгдэл, тэдгээрийн тусламжтай явагдах процессууд, зохицуулгыг судлан онолын мэдлэг эзэмших тул олж авсан мэдлэгээ ашиглан хими, биологи, хүрээлэн буй орчин судлал, экологи, хөдөө аж ахуйн салбарт ажиллахаас гадна эдгээр чиглэлээр үргэлжлүүлэн магистр, докторын сургалтанд хамрагдах бүрэн боломжтой болно.

Товч агуулга

Энэхүү хичээлээр амьд организмууд химийн нэгдлүүдийн тусламжтай өөр хоорондoo болон хүрээлэн буй орчинтой хэрхэн харилцан үйлчилдэг, амьтан болон ургамал, амьтан болон мөөг, замгийн харилцан үйлчлэл, ургамал болон ургамал, ургамлын тоос хүртэлт, хүрээлэн буй орчны хоорондын харилцан үйлчлэл, ургамлын хүрээлэн буй орчинд зохицон ургах онцлого, ургамал идэшт амьтадаас өөрийгөө хэрхэн хамгаалдаг, амьтадын хоол тэжээлээ сонгох, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн хариуд амьд организмд явагдах биохимийн процессууд хэрхэн өөрчлөгдөн зохицдог, ксенобиотик нэгдлүүдийн биохимийн хувиргалт зэргийг судална.