Хүний эрхийг хамгаалах институт ба сайн засаглал

PUBL719 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 10 цаг - 16 хоног

Зорилго

 Оюутнуудад олон улсын болон бүс нутгийн түвшин дэх сайн засаглалын талаар мэдлэг өгөх.  Оюутнуудад олон улсын болон бүс нутгийн түвшин дэх хүний эрхийн талаар мэдлэг өгөх.  Хүний эрхийн эрх зүйг бусад салбар эрх зүйтэй холбон тэдгээрийг сайжруулах нөхцөл байдлыг танилцуулах замаар оюутнуудад хүний эрхийн эрх зүйн хөрвөх чадварын талаарх ойлголтыг өгөх.  Хүний эрхийн институтын анализаас гадна бусад аргуудын тусламжтайгаар хүний эрхийн хуулийн практик хэрэглээг үнэлэх үнэлэмжийг оюутнуудын дунд нэмэгдүүлэх. Хүний эрхийн онолын талаарх сонирхлыг дээшлүүлэх, шүүмж мэтгэлцээнд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар оюутнуудад хүний эрхийн материаллаг эрх зүйн ойлголтыг илүү гүн суулгах.  Хүний эрхийн эрх зүйг орчин үеийн нийгмийг зохицуулах амьд хэрэгсэл гэдэг утгаар нь оюутнуудад таниулан түүний сургамжтай бөгөөд өсөн дэвшдэг шинж чанарыг ойлгуулах.

Товч агуулга

Тус хичээл нь нийт 24 цагийн лекц, 16 цагийн семинар, 8 цагийн бие даалтын хичээлээс бүрдэнэ. Лекц нь õ¿íèé ýðõèéã õàíãàõ институтын хэрэгжилтийн зарим онцгой асуудлуудыг сайн засаглал болон хүний эрхийн ойлголттой харьцуулан танилцуулах ба ингэхдээ онол, эрх зүйн үндэс болон практик асуудлуудыг хөндөх болно. Харин семинар нь хичээлийн сэдвийг ойлгож авахад тус дэм болгох зорилгоор оюутнуудын биечлэн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах ба тодорхой кэйсууд дээр ажиллах, харилцан ярилцах ба бие даалт хийх хэлбэрээр явагдана. Оюутнууд нь хичээлийн явцад нэг ба төгсгөлд нь нэгийг буюу нийт 2 бие даалтын ажил гүйцэтгэх болно. Хичээлийн үнэлгээ\дүн нь бие даалтын ажлууд болон шалгалтын оноонуудаас бүрдэнэ.