Монгол хэлний үгийн сангийн утга судлал

MONG808 / Доктор

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Үгийн сан, утга судлалын хичээл болмонгол хэл судлалын хамгийн чухал суурь хичээлүүдийн нэг. Учир нь монгол хэлний үгийн сан, утга судлалын хичээлийг үзсэнээр судлаач хэлний бусад нэгжүүдийн судалгааг хийх үндсэн бааз суурь болсон үгийн талаар шинжлэх ухааны цогц ойлголттой болж тухайн хэлний хувьд дангаар болон бусад хэлний үгийн сан утгатай харьцуулан болон зэрэгцүүлэн судлах боломжтой болно. Бүх судалгааны суурь болсон үгийн сан утга судлалын тэр дундаа үгийн сангийн ай бүрийн утгын шинжилгээ, хэрэглээг нарийн судлахгүйгээр судалгааны ажлын сэдэв сонгох, түүнийг хийх, тэндээс үр дүн хүлээж боломжгүй юм. Энэ хичээлийг үзсэнээр суралцагч монгол хэлний үгийн сан, утга судлалын асуудлуудын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болж шинээр өөр өнцгөөс дахин авч үзэх, тайлбарлах, санал бодлоо нэмэрлэх чадвартай болох, бусдын дэвшүүлсэн санаа оноог ухан ойлгож, харьцуулан дүгнэж цэгнэх, чадвар эзэмшихэд хичээлийн зорилго, ач холбогдол оршино.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд судлаач оюутанд монгол хэлний үгийн сан утга судлалын онол эш, утгын бүтэц тогтолцоо, утгад шүтэж найруулга бүтэх, утга судлалын судалгааны арга зүй, улмаар монгол хэлний үгийн сангийн үндсэн нэгж болох үг, хоршоо үг, нийлмэл үг буюу нэр томьёо, хэлц буюу өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц, утга зүйн ай түүний ангилал, ганц болон олон утгат үг, ойролцоо ба эсрэг утгат үг, төсөө ба төрөл үг, цаашилбал монгол хэлний үгийн сангийн нэр зүй айд багтах хүний нэр, газар усны нэр, амьтан ургамлын нэр, байгууллага, бүтээгдэхүүний нэр, мөн үгийн сангийн найруулгын үндсэн бүрэлдэхүүн болсон мэнд хүндийн үг, ерөөл хараалын үг, хуучин ба шинэ үг, ерийн ба бүдүүлэг үг, ярианы ба бичгийн үг, ерийн ба этгээд үг, эх хэлний ба харь үг, шинэ ба хуучин үг, цээр ба эерүүлэл үгийн утгын онцлог, түүний хэрэглээг нэг бүрчлэн судлан үзэх болно.