Топологи

MATH303 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Топологи хичээл нь орчин үеийн математикийн хэл болох топологи огторгуй ба тасралтгүй буулгалт топологи огторгуйн түгээмэл хэрэглэгддэг ангиудын үндсэн чанаруудыг судалдаг. Эдгээр ойлголтуудтай танилцуулах нь энэхүү хичээлийн үндсэн зорилго юм. Энэ хичээлийг сонгосноор оюутнууд өөрсдийн сэтгэлгээгээ хөгжүүлэх, цаашид мэргэжлийн хичээл судлахад шаардлагатай топологийн анхан шатны цэгцтэй мэдлэгтэй болох ач холбогдолтой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр топологи огторгуй ба тасралтгүй буулгалт гэсэн ойлголтууд тэдгээрийн үндсэн судлагдахуунууд тэдгээрийн чанарууд, Топологи огторгуйнууд дээр хийх үйлдлүүд тэдгээрийн чанарууд, тусгаарлалтын аксиомууд, холбоост огторгуй метрик огторгуй, компакт огторгуй тэдгээрийн чанаруудтай танилцан олон үр дүнгүүдийг батална.