Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ

ICSI209 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Мэдээллийн системийн инженер нь хэрэглэгчийн шаардлага, сонирхолд нийцсэн, өндөр чанартай, бүтээгдэхүүнийг Компьютерын шинжлэх ухаан, инженерийн тохирсон арга техник, технологи, аргачлал, процессыг ашиглан бүтээдэг байх шаардлагатай. Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ нь хэрэглэгчийн шаардлагад нийцсэн системийг бүтээхэд чухал шаардлагатай үйл ажиллагаа юм. Учир нь тухайн бизнесийн үйл ажиллагаа, түүнд оролцогч талууд, тэдгээрийн хоорондох мэдээллийн урсгал, харилцаа, оролцогч талуудын үүрэг зэргийг тодорхойлолгүйгээр хэрэгцээтэй, хэрэглээтэй систем бүтээх боломжгүй юм. Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд тохирсон систем, програм хангамжийг тодорхойлохтой холбогдуулан процессыг илрүүрэх, процессуудын шинжилгээнд анхаардаг. Энэ хичээлээр мэдээллийн системийн инженер зайлшгүй мэдвэл зохих байгууллагын үйл ажиллагааны шинжилгээний суурь ойлголтыг олгох, түүнийг гүйцэтгэх аргачлал ба дүрслэлийг сурч, мэдээллийн технологийн төслийн үед хэрхэн хэрэглэх талаар авч үзнэ.

Товч агуулга

Бизнесийн үйл ажиллагаа (процесс) -ны илрүүлэлт, Процессыг илрүүлэлтийн аргууд, Бизнесийн үйл ажиллагааны шинжилгээ, түүний үндсэн ойлголт, Бизнесийн үйл ажиллагааг шинжлэх аргачлал, Бизнесийн шинжээчийн мэдлэг чадвар, гүйцэтгэх үүрэг, Бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудыг тодорхойлох, шинжлэх, Бизнесийн үйл ажиллагааг шинжлэх ажлын төлөвлөлт, удирдан зохион байгуулах, Шаардлага тодорхойлох, Шаардлага тодорхойлох аргачлал, Шаардлагын удирдлага, Байгууллагын шинжилгээ, Шаардлагын шинжилгээ, Шийдлийг үнэлэх, баталгаажуулах, Бизнесийн үйл ажиллагааны процессын диаграм