Аялал жуулчлалын инноваци ба мультимедиа

TOUR408 / Бакалавр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аялал жуулчлалын инноваци, аялал жуулчлалын гарааны бизнес эрхлэх, бизнесийн төлөвлөгөө боловсруулахтай холбогдох онол, дадлагыг эзэмшинэ. Аялал жуулчлалын салбарын бизнест харьцангуй давуу байдлыг инновациар дамжуулан хэрхэн буй болгох, тулгарч болох бэрхшээлүүдийг судална. Үүний зэрэгцээ аялал жуулчлалд инновацийн гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх шат дараалал, шилдэг туршлагуудыг судлах болно.

Товч агуулга

Аялал жуулчлалын инновацитай холбогдох онол, түүнийг хэрхэн аялал жуулчлалд нэвтрүүлэх арга замыг судална. Хичээлийн голлох агуулга үр ашигтай инновацийн үйл явц, туршлагад анхаарал хандуулна. Инновацийн талаархи үндсэн ойлголтыг судалсны дараа инновацийн үйл явц хэрхэн аялал жуулчлалын байгууллагын үр ашигтай ажиллагаанд тусгалаа олдог, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн буй болгох, түүнд гүйцэтгэх цахим талбарын үүрэг зэргийг судална. Мөн аялал жуулчлалын салбарын цахим захиалгын систем болоод бусад технологийн дэвшлүүдийг аялал жуулчлалын салбарын онцлогт нийцүүлэн судална.