Барилгын автоматжуулалтын систем

ECEN418 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Хүн амын нягтаршил өндөртэй хот сууринд өндөр барилга, байгууламжууд олон тоогоор нэмэгдэж байна. Үүнийг дагаад хүний аюулгүй аж төрөх орчныг бүрдүүлэх чухал. Барилгын менежментийн систем нь олон хүн ам оршин суудаг эсвэл тусгай зориулалтын барилга байгууламжийн аюулгүй ажиллагааг хангах, дотоод орчныг тогтвортой байлгах чухал ач холбогдолтой автомат систем юм. Тус хичээлийн хүрээнд барилгын менежментийн системийн үндсэн ойлголт, түүнд тавигдах ерөнхий шаардлагууд, өнөөгийн хөгжлийн түвшин, ашиглагддаг хяналт, удирдлага, хэмжүүрийн хэсэгсэл, аюулгүй байдал, өгөгдөл дамжуулах дэд бүтэц зэргийн талаар мэдлэг олгоно.

Товч агуулга

Барилгын менежментийн системийн үндсэн ойлголт, Тавигдах ерөнхий шаардлагууд, Өнөөгийн хөгжлийн түвшин, Тоон удирдлагын систем, Системийн зохион байгуулалт, Ажиллах орчин, Олон улсын стандарт нэгж, Хандалтын төхөөрөмжүүд, Түгээмэл ашиглагддаг холболтууд, Сүлжээний програм хангамжууд, Ажиллагааны үеийн мэдээллийн самбар, Хэмжих хэрэгсэл, Автомат удирдлагатай хавхлагууд, Автомат утаа мэдрэгч, цахилгааны шаардлагууд, Туршилт ба тохиргоо, Засвар үйлчилгээний шаардлагууд