Паразит судлал

ZOOL306 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Эзэн ба паразит организмын харилцаа, түүний биологи, экологи болоод нийгмийн эрүүл мэнд, мөн мал, зэрлэг амьтны паразитын тухай дэлхий нийтийн үзэл баримтлал, хандлага, чиглэл, түүнтэй холбоотой мэдлэгийг эзэмшүүлнэ. Монголын хүн ам,зэрлэг болон тэжээвэр амьтны паразитын олон янз байдал, тархац, экологи, халдварлалтын төлөв байдлыг үнэлэх, хүн ам, мал, ховордсон зүйлийн паразитаар халдварлах эрсдэл, урьдчилан сэргийлэх арга зам, хамгаалах чиглэлтэй менежментийг төлөвлөх, мониторинг хийхмэдлэг, чадварэзэмшинэ.

Товч агуулга

Эзэн ба паразит организмын харилцаа, түүний хэлбэр, эзэн амьтан паразит организмын амьдрах орчин болох нь, паразитын ниш, паразитын популяци, идэш тэжээлийн харилцаа, паразитын халдварлах зохилдолгоо, эпидемилоги, паразитын эволюци, төрөлх дархлааны механизм, нугаламт амьтны дархлааны хариу үйлдэл, паразитын халдварын үүсгэх эмгэг, эгэл биет паразит, хавтгай хорхой, дугираг хорхой, өргөс толгойт хорхой, паразит шавьж, паразит аалз хэлбэртэн зэрэг ангилал зүйн бүлгийн биеийн бүтэц, хоолох хэлбэр, үржил, хөгжил, амьдралын мөчлөг, ангилалын тухай лекц, семинар болон дадлага хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.