Тоон системийн дизайн

ECEN312 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр төрөл бүрийн тоон системийн дизайн зохиож сурах, зохиосон дизайнаа VHDL техник дүрслэлийн хэл ашиглан кодлож сурах зорилготой. Мөн програмчлагддаг логик төхөөрөмж болох CPLD болон FPGA –үүдийн бүтэц зохион байгуулалтыг судлан, VHDL кодоо синтезлэн FPGA рүү конфигураци хийх чадвартай болох юм.

Товч агуулга

Тоон дизайн хийх аргачлал, түүний хэрэгсэлүүд. Техник дүрслэлийн хэл- VHDL. Тоон хэлхээний төрөл бүрийн VHDL загварууд. Удамшилт дизайн, top-down дизайн. Комбинаци ба цуваа тоон схем, төлөвийн машин, тэдгээрийн VHDL хувилбар. Систем партишнь, өгөгдлийн ба удирдлагын хэсэг. Clock ба синхрончлал, синхрончлалын алдаа ба метастабилити. Програмчлагддаг төхөөрмжүүд, програмчлах технологи. CPLD болон FPGA төхөөрөмжүүд. Тоон Системийг тестлэх, түүний аргууд. Скан-техник. JTAG порт. BIST Лабораторийн хичээл: Төрөл бүрийн тоон схемүүдийн VHDL код, тэдгээрийн симуляци, синтезчлэл. CPLD болон FPGA туршилтын хавтан дээр VHDL кодын дизайныг туршиж, шалгах