Ахисан түвшний хятад хэл

CHIN709 / Доктор

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хятад хэлний бодот болон хийсвэр үгийн эхийн түвшинд оновчтой зөв хэрэглэх, хам сэдвийг харгалзах, үгийн салаа утга хийгээд шилжсэн, зүйрлэсэн утгыг зөв ойлгох, үгийн утгын харьцаа, хэрэглээ, үндэсний онцлог бүхий үгийн утга түүний хэрэглээг эзэмшүүлэх ач холбогдолтой.

Товч агуулга

Судлаач, оюутнууд тус хичээлээр хятад хэлний үгийн сангийн бүтэц, хуучирсан үг хэллэг ба утга зохиолын хэллэг, шинэ үг хэллэг, ярианы ба бичгийн хэлийг судлах замаар эх, өгүүлбэр, үгийн төвшинд үгийн сан болон хэл зүйн үүднээс ахисан төвшинд задлан шинжлэх, үгийн утгыг ялгах, зөв хэрэглэх, сэдвийн хүрээнд өөрийн үзэл бодлоо аман болон бичгийн хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх чадварыг дээшлүүлнэ.