Герман хэл заах арга зүй
GERM313 / Бакалавр
Багц цаг: 3
Европ судлалын тэнхим
Хаврын улирал
Лекц: 3 цаг - 16 хоног
Семинар: -
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Гадаад хэлийг сурах, сургах, үнэлэх үйл ажиллагааны онолын үндсэн мэдлэг, герман хэл заах онол, арга зүйн талаар мэдэж авах; Герман хэлийг монгол хүнд заахад онолын үндэслэл бүхий хандлагыг ялган ойлгох; Онолын мэдлэгээ бие даан хичээл бэлтгэхэд хэрэглэх; Нэгж хичээлийн төлөвлөгөө боловсруулж үзүүлэх; Хичээл заах арга барилд дадлагажих; Сургалтад суралцагчдын ялгаатай байдлыг харгалзан үзэх онол зарчмыг судалж мэдэх; Хичээлд дижитал болон аналог сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах арга зүйг турших; Хэлэхүйн ба хэл зүйн, орон судлалын мэдлэг олгох арга техникийг ашиглах; Үнэлгээний хэлбэр, арга зүйг турших;
Товч агуулга
Монголоор: Герман хэлийг монгол хүнд заах арга зүйн үндэс; Гадаад хэл суралцахуйн үндэс, хэлний ухамсар; Хэлний соёлын, харилцааны, хам сэдвээс хамаарсан онцлог; Хичээл ажиглалт ба төлөвлөлт; Сургалтын хөтөлбөр ба нэгж хичээлийн төлөвлөгөө боловсруулах арга зүйд суралцах; Суралцагчдын дотоод ялгаатай байдлыг харгалзан үзэх нь; Хичээлд багшийн үүрэг; Сургалтын хэлбэр ба сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон шалгуур; Гадаад хэлний хичээлийн даалгавар, дасгалууд, тэдгээрийн хэлбэр, ялгаа, үүрэг; Хэл сурахад харилцах үйлийг баримжаалах; Танхимын зохион байгуулалтын ач холбогдол; Хичээлд дижитал мэдээллийн хэрэгсэл ашиглах нь; Насны онцлогт тохируулан хэл заах буюу бага насны хүүхэд, залуучууд, насанд хүрэгсдэд герман хэл заах арга зүйн зарчим; Сурах стратеги ба сурах арга техник; Төсөлт хичээл; Герман хэлний дүрэм заах арга зүй; Гадаад хэлний хичээлээр орон судлалын мэдлэг олгох нь; Герман хэлний хэлэхүйн 4 чадварыг хөгжүүлэх; Шалгалт, сорил боловсруулах хийгээд үнэлгээний ач холбогдол, үүрэг, шинж чанар; ЕОХСХ дэх чадамжийн түвшин, чадварын тодорхойлолт; Тест, шалгалт боловсруулах, дүгнэх;