Олон улсын экологийн эрх зүй

INTL421 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Олон улсын экологийн эрх зүй хичээлийн зорилго нь хүрээлэн буй орчны харилцааг олон улсын хэмжээнд зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээ, олон улсын заншлыг олон улсын эрх зүйн үүднээс судлаж, Олон улсын экологийн эрх зүйн болон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар онолын мэдлэг олгож, Олон улсын шүүхээр шийдэгдэж байсан хүрээлэн орчинтой холбогдох хэргүүд дээр ажиллаж, олон улсын эрх зүйн үүднээс дүгнэлт өгөх ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Олон улсын экологийн эрх зүй хичээлээр хүрээлэн буй орчны харилцааг олон улсын хэмжээнд зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээ, олон улсын заншлыг олон улсын эрх зүйн үүднээс судлаж, Олон улсын экологийн эрх зүйн болон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар онолын мэдлэг олгоно.