Дунд түвшний микроэкономикс (НУС-ын мэргэжлийн суурь)

ECON203 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь хэрэглэгч, үйлдвэрлэгчийн худалдан авах, худалдах үйл хөдлөлийн онолын тайлбар, зах зээлийн өрсөлдөөн дэх үнэ ба бүтээгдэхүүний тоо хэмжээг сонгох шийдвэр гаргалтыг мэддэг болсноор зах зээлийн үйл явцыг тодорхой хүрээнд тайлбарлах, үйл явц, үр дагаварт дүгнэлт хийх чадвартай болоход оршино.

Товч агуулга

Хичээл үндсэн гурван бүлэгтэй. Эхний бүлэгт хувь хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах үйл явцын шийдвэр гаргалтын нөхцлийг судална. Таашаал, таашаалын хэлбэрүүд, таашаалын илэрхийлэл ханамж, ханамжийн функц, таашаал ханамжийн график илэрхийлэл болох ялгаагүйн муруй, түүний шинж чанаруудын тухай үзнэ. Дараачийн бүлэг сэдэв нь үйлдвэрлэгчийн үйл хөдлөлийн онол юм. Энэ хэсэгт зардал, урт ба богино хугацааны зардлуудын хэлбэрүүд, зардал хамгийн бага байхын тулд ашиглагддаг үзүүлэлтүүдийн тухай, тэдгээрийн функц, тэдгээрийг илэрхийлдэг муруйнууд, шинж чанаруудын талаар авч үзнэ. Сүүлийн хэсэгт төгс бус өрсөлдөөний шийдвэр гаргалтыг хэлбэр тус бүрээр нь дэлгэрүүлнэ.