Хуулийн сэтгэл судлал

PSYC459 / Бакалавр

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийг судалснаар оюутан хуульчийн үйл ажиллагаан дахь сэтгэл зүйн шаардлагыг ойлгож, түүний танин мэдэхүйн болон арга зүйн үндсийг эзэмшиж өөрийн гэсэн итгэл үнэмшил бий болгох хандлага тогтооход оршино. Ингэснээр хуулийг хэрэглэх үйл явцад баримтлах зан үйлийн болон сэтгэл зүйн байдал чиг хандлагыг эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

Энэ хичээлээр хууль зүйн сэтгэл судлалын шинжлэх ухааны ойлголт, хууль зүйн сэтгэл судлалын тогтолцоо, хууль зүйн сэтгэл судлалын зарчмууд, хууль сахиулах үйл ажиллагаан дахь бие хүний сэтгэл зүй, тодорхой бие хүний сэтгэл зүйн онцлог, хуульч бие хүний сэтгэл зүй, гэмт зан үйлийн буюу гэмт хэргийн сэтгэл зүй, гэмт хэрэгтэн бие хүний сэтгэл зүй, бүлгийн гэмт зан үйлийн сэтгэл зүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны сэтгэл зүй, иргэний процесс дахь оролцогчдын сэтгэл зүйн онцлогийг судална.