Хөдөлмөрийн эдийн засаг

ECON722 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 12 хоног

Зорилго

Магистрантуудад хөдөлмөрийн төгс болон төгс бус зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, тэнцвэр, ажилгүйдэл, цалингийн талаарх онолуудыг тайлбарлан, ахисан түвшний мэдлэг олгох ба хөдөлмөрийн эдийн засгийн хүрээнд онолын болон эмпирик судалгаа хийх арга зүйг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээдл төрийн оролцоо, зохицуулалт ямар хэлбэр, түвшинд байх талаар тайлбарлана.

Товч агуулга

Энэхүү хичээлээр экономиксийн нэг гол судлагдахуун, хүчин зүйлийн зах зээлийн онцгой хэлбэр хөдөлмөрийн зах зээлийн онол болон түүний эмпирик хандлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлана. Хичээл бүрийн тодорхой хэсэгт тухайн сэдэвтэй холбоотой хийгдсэн эмпирик болон онолын судалгааны ажлуудыг танлцуулахын хамт бусад орны жишээ баримт тоо мэдээллүүдийн харьцуулалтыг танилцуулна. Цаашлаад орчин үеийн хандлага тайлбарууд, бусад экономиксийн салбаруудад авч үздэг аргачлалаас тайлбарлана. Эхний гол сэдэв бол хөдөлмөрийн зах зээлийн төгс ба төгс бус өрсөлдөөний үеийн тэнцвэрийн онол юм. Энд хөдөлмөрийн нийлүүлэлтийн онолыг гол ойлголтууд болох хүн ам, хөдөлмөрийн оролцооны түвшин, ажлын цагийн талаар нарийвчлан авч үзнэ. Үүнийг дэлгэрүүлж хөдөлмөрийн бүтээмж, хүмүн капитал дахь хөрөнгө оруулалт гэсэн сэдвүүдийг тайлбарлана. Хөдөлмөрийн эрэлт бол энэ хэсгийн бас нэг гол сэдэв юм. Энд цалингийн нөлөө ба хөдөлмөр хуваарилалтын асуудлуудыг авч үзэх ба цалин хөлсний боломжит шийдлүүд ба хөдөлмөрийн үр ашиг, цалингийн бүтэц гэсэн гол ойлголтуудаар дамжуулан үндсэн сэдвийг тайлбарлана. Цалин хөлсний доод хэмжээ, үр ашигтай цалин, түүнд нөлөөлгч хүчин зүйлс зэрэг нь уг сэдвийн хүрээн дэх гол сэдвүүд нь бөгөөд морал хазард, ассимметрик мэдээлэл зэрэг нь уг сэдэвтэй холбоотой гол ойлголтууд нь юм. Демографийн гол ойлголтууд болох шилжилт, шилжих хөдөлгөөн нь ажилгүйдлийн үр нөлөөний үр дүнд явагддаг ба бүс нутгийн болон дэлхий нийтийг хамарсан чухал асуудлуудын нэг юм. Үүнд хөдөлмөрийн экономиксийн ойлголтуудаар дамжуулан тайлбар өгнө. Үүний дараагаар макро түвшний сэдвийн хүрээнд ажилгүйдэлтэй холбоотой сэдвүүдийг дэлгэрүүлж авч үзнэ. Эцэст нь хөдөлмөрийн зах зээлийн онолуудыг тайлбарлаад төрийн оролцоо, зохицуулалтын сэдвийн хүрээнд тодорхой загвар судалгааны ажлыг жишээ болгон авч үзнэ.