Плазм дахь шугаман бус процессууд

PHYS737 / Доктор

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Системийн шугаман бус төлөв нь орчин үеийн физикийн судалгааны анхаарлын төвд байдаг сэдвүүдийн нэг билээ. Плазм бол шугаман бус үзэгдэл, процессоор баялаг динамик систем юм. Плазмын тогтворгүйжилт (instability), плазмд үүсдэг когерент бүтцүүд, турбуленц, хаос зэрэг нь бүгд мөн чанарын хувьд шугаман бус үзэгдлүүд юм. Уг хичээлээр плазм түүний талаарх үндсэн ойлголт, плазм дахь шугаман бус үзэгдэл процессууд тэдгээрийг судлах онолын болон бусад аргуудтай танилцана.

Товч агуулга

Өндөр температурт плазмын үндсэн шинж чанар. Плазмын кинетик онол. Плазмын шингэний онол. Плазм доторх долгиолог бүтэц. Плазм доторх шугаман бус харилцан үйлчлэлүүд. Плазм доторх шугаман бус долгион (солитон). Плазм доторх хуйларсан хөдөлгөөн (турбуленц). Плазм дахь хаос төлөв байдал. Плазм ба өндөр давтамжтай цахилгаан соронзон долгионы харилцан үйлчлэл.