Мэдлэгийн графын инженерчлэл

ICSI500 / Магистр

Багц цаг: 2

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь мэдлэг ба өгөгдлийн нэгтгэлийн цогц, үр дүнтэй ойлголтыг компьютерийн шинжлэх ухааны хүрээнд үндэслэл, тодорхойлолт, арга хэрэгслээр дамжуулан оюутнуудад онол, практик хослуулан өгөхөд чиглэгдэнэ. Оюутнууд өөрсдийн мэргэжлийн чиглэлээр өгөгдөл, мэдлэгийг дүрслэх сонирхлыг сэдэлжүүлж, энэ чиглэлээр карьераа үргэжлүүлэх, холбогдох асуудлуудыг компьютерээр боловсруулсан шийдлийг гаргах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Энэ хичээлээр мэдлэг ба өгөгдлийг загварчлах, шинжлэх, өгөгдөл ба мэдлэгийг нэгтгэх үндсэн арга техникүүдтэй танилцаж, тэдгээр арга техникийг ашиглан тодорхой кейсыг цогц шийднэ. Түүнчлэн мэдлэг ба өгөгдлийг шинжлэх, загварчлах, нэгтгэх iTelos ерөнхий арга зүй; өгөгдлийг шинжлэх, загварчлах, нэгтгэх сүүлийн үеийн хэрэгсэл болон арга зүйнүүдийг шинжлэх, үнэлэх; онтологи; өргөтгөсөн ER загвар болон хэлний нөөц зэрэг сэдэв, агуулгыг хамарна.