Математик зураг зүй

GEOI411 / Бакалавр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр БОЗТС мэргэжлийн Зурагзүйн мэргэшлээр гүнзгийрүүлэн судалж буй оюутнуудад байрзүйн, сэдэвчилсэн болон физик газарзүйн газрын зураг болон атласын математик үндэс болох газрын гадаргууг хавтгайд буулгах, дүрслэх онолын суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ дэлхийн газрын гадаргын хэлбэр хэмжээ, солбицлын системын тухай, Зурагзүйн тусгаг, түүний үндсэн төрлүүд, тэдгээрийн онцлог ялгаа, зурагзүйн тусгагийн гажилтын онол, гажилтын хуваарилалт зэрэг үндсэн мэдлэгүүдийг мэргэжлийн түвшинд судлах болно.

Товч агуулга

Зурагзүйн шинжлэх ухааны нэг салбар болох Математик зурагзүйн салбарын онолын суурь мэдлэг болон газрын зургийн математик үндэс, зурагзүйн тусгагийн ангилал, тусгагыг байгуулах үндсэн арга, зарчмууд, газрын зургийн төрөл бүрийн тусгаг зэргийг ерөнхийд нь судлана. Улмаар энэхүү хичээлээр дэлхийн эллипсоид болон бөмбөрцөгийн тухай, дэлхийн эллипсоидын параметрүүд, математик зурагзүйд хэрэглэгддэг солбицлын систем, зурагзүйн тусгаг, азимут тусгаг, цилиндр тусгаг, конус тусгаг тухай (тэнцүү зайт, тэнцүү өнцөгт, тэнцүү талбайт), эллипсоидын гадаргыг хавтгайд буулгах томъёо, гажилтын онолын үндэс, гажилтын эллипс түүний шинж чанар, зориулалт, геометр байгуулалт, гажилтын хуваарилалт, зурагзүйн тусгагыг гажилтын шинж чанар зэргийг онолын мэдлэгийг практик ажлуудын хамт нь олгох болно.