Нийгмийн даатгал

INSR321 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Даатгалын мэргэжлээр суралцаж буй оюутнууд сонгон суралцах ба нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын сангуудын бүрдэлт, хуваарилалт, менежментийн асуудлыг онол, арга зүйн түвшинд судалж, нийгмийн даатгалын үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хэрэгжүүлэх арга барилыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Тухайн хичээлээр нийгмийн хамгааллын тогтолцооны чиг үүрэг, төрөл, нийгмийн хамгааллын олон улсын хэм нэмжээ, нийгмийн даатгалын эдийн засгийн агуулга, нийгмийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ, түүний хүчин зүйлүүд, нийгмийн даатгалын шимтгэл ба санхгийн бүрдүүлэлт, хуваарилалт, менежментийн асуудлууд, тэтгэврийн даатгалын тогтолцооны загварууд, тэтгэврийн даатгалын хуваарилалтын ба хуримтлалын аргууд, тэтгэврийн даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, тэтгэвэр тооцох аргууд, тэтгэврийн шинэчлэлийн асуудал, тэтгэмжийн даатгалын төрлүүд, тэтгэмж тооцох аргууд, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, ажилгүйдлийн даатгалын арга зүйн асуудлууд болон эрүүл мэндийн даатгал ба өвчлөлийн эрсдлийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлууд, эрүүл мэндийн даатгалын олон улсын туршлагыг судална.