Улс төрийн сэтгэлгээний түүх II

POLI221 / Бакалавр

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улс төр судлалын ухаанаар мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудад эртнээс эдүгээ хүртлэх үеийн дэлхий нийтийн улс төрийн сургаалын түүхээр шинжлэх ухааны үндэстэй, системтэй онолын мэдлэг эзэмшүүлэх, түүнийг оюутнууд бие дааж бүтээлчээр гүнзгийрүүлж судлах арга барил, зохих чадвартай болгоход оршиж чиглэгднэ.

Товч агуулга

XYII-XYIII дугаар зууны эхний хагас дахь Европын нийгэм-улс төрийн сургаал. Баруун Европ дахь хөрөнгөтний анхны хувьсгалын эрин үеийн улс төрийн сэтгэлгээний шинж. Шинэ үзэл, сургаалын ертөнцийг үзэх үзлийн үндэс. Байгалийн жам ёсны эрх, нийгмийн гэрээний онолын мөн чанар. Эрх зүйн тэгш байдлын үзэл. Хувь хүн ба нийгэм. Голландын нийгэм улс төрийн сургаал. Гуго Гроц төр эрхийн сургаал. Хүний төрх шинж. Байгалийн жам ёсны эрхийн эх сурвалж. Эрх зүйн төрлүүд хүний эрх ба хүчирхийлэл. Шударга ёс гэсэн ойлголт. Төр гэрээний замаар үүссэн болох нь. Дээд засаглалын мөн чанар, түүний бие даасан байдал. Дайн ба энхийн асуудал. Бенедикт Спинозын жам ёсны эрхийн онол түүний улс төрийн үзэл санааны философ, арга зүйн үндэс. Хүний байгалийн төрх шинжийн хууль. Зайлшгүй ба эрх чөлөө. Жам ёсны эрхийн эх сурвалж. Хүний халдашгүй эрх. Төрийн үүсэл нь гэрээтэй холбоотой болох нь. Төрийн үүрэг. Төрийн байгуулалтын хэлбэр. Английн нийгэм-улс төрийн сургаал. Томас Гоббс түүний нийгэм-улс төрийн философийн үндэс. Хүний төрх, шинж. Нийгмийн “байгалийн төрх” байдал. Төрийн үүсэл төлөвшил. Нийтийн гэрээ. Засаглалын биеэ даасан байдал. Төрийн үүрэг. Хүний эрх. Жон Локкын төрийн онол. Жам ёсны эрхийн онолыг боловсруулсан нь хүний төрх шинж, нийгмийн төрх шинж, хүний халдашгүй эрх. Төрийн гэрээний онол. Төрийн гол зорилт нь хүний халдашгүй эрх, өмчийг хамгаалах явдал юм. Төр ба хүн. Засаглалын эрх мэдлийн хязгаар. Эрх зүйн үндсэн дээр засаглалыг хэрэгжүүлэх нь. Хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалыг хуваах нь. Тэдгээрийн хоорондын харилцаа. Олонхийн шийдвэрт захирагдах. Ард түмний бие даасан хараат бус байдал, зэвсэгт тэмцэл хийх тэдний эрх. Төрийн төгс байгуулал. Ж.Локк либерализмын үндсийг тавигч. XYIII-XIX зууны АНУ-ын нийгэм-улс төрийн сэтгэлгээ. АНУ дахь эрх чөлөөний хөдөлгөөн өрнөх (1775-1783) нийгэм-эдийн засаг, оюун санааны нөхцөл. Улс төрийн үзэл баримтлал бүрэлдэхэд Францын соён гэгээрүүлэгчдийн үзэл санааны нөлөө. Нийгэм-улс төрийн сэтгэлгээний үндсэн чиглэл. Томас Пейний нийгэм ба төрийн онол. Төрийн үүсэл. Засаглалын хэлбэр. Ард түмний бие даасан байдал, тэмцэлд босох тэдний эрх. Улс төрийн туйлжсан хүсэл зорилго. Томас Жефферсоны улс төрийн үзэл. Хүний төрөлхийн халдашгүй эрх. Төрийн засаглалын үүрэг. Ард түмний биеэ даасан байх эрх ба дарангуйлагчын засгийн эрхээс зайлуулах тэдний эрх. Тусгаар тогтнолын тунхаглалын үзэл санаа. Бүгд найрамдах засаглалын зарчим. Александр Гамильтоны төвлөрсөн хүчирхэг гүйцэтгэх засаглалын талаар сургаал түүний үүрэг. Хобооны төрийн байгуулал. Ерөнхийлөгчийн засаглалын шинж чанар. 1787 оны АНУ-ын үндсэн хууль. Соён гэгээрлийн эрин үеийн нийгэм-улс төрийн сургаал. Нийгэм улс төрийн хөгжлийн зарчим. Феодлын үзэл номлолыг шүүмжилсэн нь. “Соён гэгээрэл” гэдэг ойлголт, эрин үеийн түүхэн засаглал. Улс төрийн сургаалын ертөнцийг үзэх үзлийн үндэс, шинж. Улс төрийн онолын үндсэн чиглэл ба гол онцлог. Францын соён гэгээрлийн үе. Вольтер түүний улс төрийн үзэл баримтлалын философийн үндэс. Хувийн өмчийн асуудал. Эрх чөлөө, тэгш эрхийн мөн чанар. Сүм хийдийг шүүмжилсэн нь. Соён гэгээрлийн үүрэг. Нийгмийг өөрчлөх арга зам. Ш.Монтескьегийн түүхэн зүй тогтнолын үзэл санаа. Газар зүйн нөхцөл. Төрийн үүсэл, хэлбэр, мөн чанар. Хууль ба засаглал. Улс төрийн эрх хэрэгжүүлэх нөхцөл. Засаглалыг хуваах онол. Францын аугаа хувьсгал ба Ш.Монтескье. Жан Жак Руссо түүний нийгэм, улс төрийн сургаал. Нийгэм ба хүн. Тэгш бус байдал үүсэх шалтгаан, төрөл. Хувийн өмчийн үүсэл түүний үр дагавар. өмчийн тэгш бус байдлыг устгах шаардлага. Эрх чөлөө ба тэгш байдал. Ардчиллын онолыг боловсруулсан нь. Нийгмийн гэрээний агуулга, мөн чанар. Ард түмний бие даасан байдал ба олонхийн засаглал. Дарангуйлагч засаглалыг түлхэн зайлуулах зүй ёс. Хууль нь нийтийн хүсэл зорилгын илрэл. Шууд ардчилал. Бүгд найрамдах засаглал. XYIII зууны Францын нийгэм-улс төрийн сэтгэлгээн дэх утоп социалист үзэл. Жан Мелье нийгэм-улс төрийн үзэл санаа. Нийгмийн тэгш бус байдлыг шүүмжилсэн нь. Төрийн үүсэл, үүрэг. Хаант засаг, дарангуйлагч дэглэмийг шүүмжилсэн нь. Шударга