Хөрсний экологи

ENVI311 / Бакалавр

Багц цаг: 3

Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөрсний экологи хичээлийн зорилго нь оюутанд газрын доод хэсгийн экосистемийн үйл ажиллагааны ач холбогдол, уур амьсгал, ургамал, хөрсний харилцан үйлчлэл болон шим тэжээлийн бодисын эргэлтэнд хөрсний экологийн үзүүлэх нөлөөлийн талаар мэдлэгийг олгоход оршино

Товч агуулга

Хөрсний экологийн хичээлээр оюутанд хөрсний орчинг тодорхойлогч хөрсөнд явагдах биологи, хими, физикийн процессуудын харилцан үйлчлэлийг танин мэдэхийн зэрэгцээ хүний үйл ажиллагааны нөлөөллөөс үүдэлтэй хөрсөнд илрэх экологийн сөрөг үр дагаварууд, нүүрстөрөгчийн болон шим тэжээлийн бодисын биогеохимийн эргэлт, хөрс үүсгэврийн процесс болон хөрсний эвдрэлийн үйл явцыг судална. Мөн хөрсний микроорганизмуудын үйл ажиллагаа, ургамал, нүүрстөрөгчийн болон шим тэжээлийн бодисын эргэлт, биогеохимийн процессэд биологийн төрөл зүйлийн гүйцэтгэх үүрэг, хөрсөн дэх хоол тэжээлийн сүлжээ, шим тэжээлийн бодисын эргэлтэнд микоризийн гүйцэтгэх үүрэг ач холбогдолын талаар мэдлэг эзэмшүүлнэ.