Анализ II

MATH302 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн гол зорилго нь оюутнуудад олон давхар интеграл, гадаргуугийн ба муруй шугаман интеграл, вектор анализ, функцэн дараалал ба цуваа, Фурьегийн цувааны онолын ба практикийн гүнзгий мэдлэг чадвар эзэмшүүлэх явдал юм. Олон хувьсагчийн функцийн интеграл тоолол, функцэн дараалал ба цувааны онол, Фурьегийн цуваатай танилцуулснаар цаашид бодит ба комплекс анализ, функционал анализ, фурье анализ, тополог, дифференциал геометр, оптимизаци, оновчтой удирдлагын онол, шугаман бус анализ, тоглоомын онол, ердийн болон тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл зэрэг дараагийн түвшний хичээлүүдийг судлах суурь болж өгөхөд энэхүү хичээлийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Олон хувьсагчийн функцийн Риманы интеграл, өргөтгөсөн интегралууд, R^n огторгуй дахь гадаргуунууд, муруй шугаман ба гадаргуугийн интегралууд, параметрээс хамаарсан интегралууд, функцэн дараалал ба цуваа, Фурьегийн цуваа, Фурьегийн хувиргалт