Эртний ургамал, үр тоосонцор судлал

GPAL350 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эртний ургамал судлал хичээлийг заалгаснаар суралцагсад эртний шим ертөнцийг бүрэлдүүлэгч мөхсөн ургамлын аймагтай танилцана. Нэг талаас, тэдгээр нь чулуулагт хадгалагдан өнөөг хүрсэн гэдэг утгаараа геологийн, нөгөө талаас, эрт цагийн амьд байгалийг судлах ухаан гэдгээрээ биологийн салбар шинжлэх ухаанд хамаарагдах тул суралцагсад олон талаас нь ойлгон судлах арга барилыг эзэмшинэ. Эцсийн зорилго нь - цаашид Монголын геологи, палеонтологийн салбар-т ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Товч агуулга

Тус хичээлийн агуулга нь дараахь зүйлүүдийг судлахад оршино. Эртний ургамал судлал нь үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. 1. Доод ургамал судлал: ерөнхий тодорхойлолт, хурдас чулуулагт хадгалагдах ба тэдгээрийн ангилал зүйг судлах. Усан ургамлын талаарх ерөнхий ойлголт, ангилалзүйн зарчим, тэдгээрийн олон төрөлт байдлыг судлах, Үүнд ; - улаан, диатом, алтлаг, хүрэн, ногоон, хаарын замаг болон динофлагеллятуудын талаарх ерөнхий ойлголт, анатомын бүтэц, бүрэлдэхүүн, хадгалалт, геологийн тархалт, давхаргазүйн ба судлахын ач холбогдол, бусад судалгаатай уялдан холбогдох нь . 2. Дээд ургамал судлал: судлах зүйл нь Доод ургамлынхтай ижил. Хөгжлийн дараа дараагийн үе шатуудад бий болсон олон бүлэг төрлийг судлахад хичээлийн агуулга оршино. - Дэд бүлэг: үр-тоост ургамлууд: хөвд ургамал, проптеридофитууд, птеридофитууд, шивлийнхэн, үе иштэнүүд, ойм хэлбэртнүүдийг судлах. - Дэд бүлэг: үрт ургамлуудад хамаарагдах пинофитууд буюу ил /нүцгэн/ үртэн ургамлууд – гинкгүүд, цикадууд, пинопсидууд, магнолиофитууд далд /бүрхүүл/ үртэн ургамлууд – хоёр ялтаст /двудольные/, нэг ялтаст /однодольные/. 3. Ургамлын хөгжлийг геологийн үе шатуудтай уялдуулан судлах, тэдгээр нь чулуулгийн үүсэлд оролцох нь. 4. Эртний ургамлын мужлал буюу Палеофлорийн бүсчлэлийн тухай ойлголт, ангилалын зарчим, тэдгээрийг тодорхойлдог тэргүүлэх ургамлыг судлах. 5. Эрт цагийн ургамал нь зарим ашигт малтмалыг үүсгэгч болохыг судлах зэрэг нь Палеоботаникийн хичээлийн гол агуулга юм.